СЭЛЭНГЭ: Өнөө шөнө Сэлэнгэ аймгийн нутгаар цасан шуурга шуурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-12-04 20:58:47

Сүхбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Өнөөдрийн 20.00 цагаас маргаашийн 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар үүлшинэ.

 

Шөнөдөө цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Агаарын температур шөнөдөө -8-13 градус, өдөртөө -2-7 градус хүйтэн байна.

 

Сүхбаатар хот орчмоор үүлшинэ. Шөнөдөө цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр.  Агаарын температур шөнөдөө -8-10 градус, өдөртөө -5-7 градус хүйтэн байна.

 

12 дугаар сарын 5-9-нийг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 7-нд ихэнх сумын нутгаар цас орно. Зарим сумдын нутгаар цасан шуурга шуурна.

 

Бусад хугацаанд цас орохгүй. Салхи баруунаас 6-11 м/с байна. Агаарын температур шөнөдөө -22-27 градус, өдөртөө -12-17 градус хүйтэн байна.

 

8-наас хүйтний эрч чангарч байна.  

 

Related news