СЭЛЭНГЭ: Сургууль орчмын эрсдэлийг бууруулахад хүн бүрийн оролцоо чухал

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-01-04 12:06:18

Сүхбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 02 /МОНЦАМЭ/. Сургууль орчмын эрсдэлийг бууруулахад хүн бүрийн оролцоо чухал юм. Иймээс Сэлэнгэ аймгийн Мандал сумын хэмжээнд “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээний хүрээнд бүтээлч ажлыг хийж эхэлжээ.

 

Дээрх бүтээлч ажлын хүрээнд сургууль орчмын авто замын эрсдэлийг бууруулах, суралцагчдыг зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, жолооч нарыг сургууль орчмын бүсэд хурдаа хасаж, анхаарал болгоомжтой жолоо барихыг уриаллаа.

 

Тодруулбал Мандал сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн хичээлийн 1, 2-р байрны авто замын явган хүний гарцын хэсэгт "Зогс хүүхэд" тэмдэглэгээг байршуулжээ.

 

Энэ нь сургуулийн орчинд хүүхдийг замын хөдөлгөөний болзошгүй эрсдэлээс хамгаалах үр дүнтэй ажил болж байгаа аж. Энэхүү хүүхдийн төлөө бүтээлч үйлсэд нийгмийн хариуцлагын хүрээнд УБТЗ-ын Засварын вагон депо, "Соёмбо" багийн гишүүд, эцэг эх, асран хамгаалагч нар дэмжин оролцсон байна. 

Related news