ДОРНОГОВЬ: Тэмээн сүргийн тоо толгой өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-01-05 13:11:41

Сайншанд, 2024 оны нэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Өнгөрсөн оны жилийн эцсийн мал тооллогын урьдчилсан дүнгээр Дорноговь аймгийн мал сүрэг 2.2 сая болж өмнөх оныхоос 21.1 хувиар буурсан байна.


Харин тэмээний тоо толгой 3.6 хувиар өсжээ. 2022 онд Дорноговь аймаг 52538 толгой тэмээ тоолуулж байсан бол энэ жил 54500 болж өссөн байна.


Тэмээний тоо толгойг өсгөхөд зарим хувийн хэвшлийн байгууллагын оролцоо чухал байсан гэж орон нутгаас мэдээлэв. Учир нь “МАК” ХХК Мандах сумын малчдын бойжуулсан ботго бүрд мөнгөн урамшууллыг олон жилийн өмнөөс өгч иржээ. Тиймээс Мандах сум тэмээгээ өсгөж, Түмэн тэмээний баяр тэмдэглэж байсан юм.    

Related news