АРХАНГАЙ: “Төрийн албан хаагчдын хөгжлийн хөтөлбөр"-ийг хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2024-01-09 11:01:00

Эрдэнэбулган, 2024 оны нэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд төрийн албаны шинэчлэлийг орон нутагт эрчимжүүлэх зорилгоор "Төрийн албан хаагчдын хөгжлийн хөтөлбөр"-ийг боловсруулсан байна.


Архангай аймгийн төрийн бүх шатны байгууллагууд алсын хараа, зорилго, зорилт, чиг үүргээ хэрэгжүүлэхэд мэргэшсэн, чадварлаг төрийн албан хаагчдаар бүрэлдэхүүнээ бэхжүүлэн, төрийн үйлчилгээг иргэдэд ойр, шуурхай, чанартай үзүүлэх, шинэ залуу мэргэжилтнийг бэлтгэх, давтан сургах, тэдний нийгмийн баталгааг хангах болон хариуцлагын шинэ тогтолцоог бий болгох зорилготой юм.


Дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд энэ онд 1.454,9 сая төгрөг төсөвлөжээ.


Мөн төрийн албан хаагчдад орон нутгийн нэмэгдэл 20 хувийг олгохоор 2023 оны 5 дугаар сарын 1-ээс эхлэн аймгийн ИТХ-аар батлуулан мөрдөж эхлээд байна.

Related news