Нэмж 50 автобус оруулж ирлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-01-13 09:15:50

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд БНХАУ-ын "Yutong Bus" компаниас хоёр дахь ээлжийн 50 автобусыг оруулж ирээд байна.


Үүний өмнө 35 автобусыг оруулж ирэн нэгдүгээр сарын нэгнээс үйлчилгээнд явуулаад байгаа билээ. 2023 онд үйлдвэрлэсэн 600 шинэ автобусыг 165.5 тэрбум төгрөгөөр худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд үлдсэн автобусуудыг хоёрдугаар сарын нэгэн гэхэд 50, 50-иар нь оруулж ирэхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар мэдээлж байсан юм.


Автобусуудын баталгаат хугацаа 24 сар бөгөөд 10 жилийн хугацаанд үйлдвэрлэгчээс сэлбэг хэрэгслээр найдвартай хангах үүрэг хүлээжээ. Тус бүр нь 275.8 сая төгрөгийн үнэтэй эдгээр автобус 27 хүний суудалтай, 80 хүний багтаамжтай, гаднаа гурав, дотроо таван камертай, суудлынхаа хажууд USB цэнэглэгчийн оролттой, цантдаггүй цонхтой. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээ шаардлагыг бүрэн хангажээ.


Улаанбаатар хотод нийтийн тээврийн үйлчилгээнд 980 гаруй автобус явж байгаагийн 60 орчим хувь нь ашиглалтын хугацаа дуусаад байгаа юм. 

Related news