Ардчилсан намын сунгаанд Конгрессын гишүүн Д.Филлипс тэргүүлж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2024-01-24 10:44:43

НЬЮ-ЙОРК, 2024 нэгдүгээр сарын 24. /NYT/. Мягмар гарагт Нью-Хэмпширт болсон Ардчилсан намын анхан шатны сонгуульд одоогоор АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Дин Филлипс тэргүүлж байна гэж The New York Times сонин мэдээлжээ. 


Тэрбээр санал хуудсын 22 хувийг тоолсны дараах байдлаар 21 орчим хувь, харин Америкийн зохиолч Мариан Уильямсон 4 орчим хувийн санал аваад байгаа бол намын идэвхтнүүдийн 72 гаруй хувь нь анхнаасаа саналын хуудсанд нэр нь бичигдээгүй байсан нэр дэвшигчдэд саналаа өгсөн байна. Яг хэнд санал өгсөн нь одоогоор тодорхойгүй байна.


Улиран сонгогдохын тулд намын доторх сунгаанд өрсөлдөнө гэдгээ мэдэгдсэн АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Жо Байдены нэр мөн саналын хуудсанд бичигдээгүй ажээ. Үүний шалтгаан нь  Ардчилсан намын Үндэсний хороо болон Нью-Хэмпшир дэх Ардчилсан намын хорооны удирдлагуудын хоорондын санал зөрөлдөөнтэй холбоотой. 


Нью-Хэмпширийн анхан шатны сонгууль нь АНУ-ын энэ оны сонгуулийн мөчлөгийн анхных нь юм. Нью-Хэмпширийн сунгаа нь тус улсын зүүн хойд нутгийн сонгогчдын санаа бодлыг илэрхийлэгч нэг ёсны барометр болж байдаг. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль ирэх 11 дүгээр сард болно.

Related news