АНУ-ын засгийн газрыг санхүүжүүлэх тухай хуулийн төслийг баталж чадсангүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-10-23 11:55:28

ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 23 /CBC News/. АНУ-ын Сенат засгийн газрын санхүүжилтыг үргэлжлүүлэх тухай Бүгд найрамдах намаас санал болгосон хуулийн төслийг 12 дахь удаагаа баталж чадсангүй. Хэрэв уг баримт бичгийг баталсан бол шатдуаныг зогсоох боломжтой байлаа.


Хуулийн төслийг 60 гишүүний саналаар баталж чадаагүй тул АНУ-ын төрийн байгууллагууд санхүүжилтгүй хэвээр үлдэж байна. Ингэснээр одоогийн шатдаун нь хамгийн удаан үргэлжилж буй түүхэн дэх хоёр дахь шатдаун болж байгааг Төлөөлөгчдийн танхимын дарга Майк Жонсон лхагва гарагт мэдэгджээ. 


АНУ-д шатдаун 22 хоногийн турш үргэлжилж байна. Төсөв батлагдаагүйгээс үүдэн засгийн газар үйл ажиллагаагаа зогсоож, цөмийн салбарын мэргэжилтнүүд зэрэг олон тооны төрийн албан хаагчийг амраахаас өөр аргагүйд хүрчээ.  Үүнээс гадна, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп засгийн газарт өргөн хүрээний цомхотгол хийхээ зарлаад байгаа ба энэ цомхотголд голчлон Ардчилсан намаас томилогдсон төрийн албан хаагчид өртөх төлөвтэй байна. 


Хамгийн удаан буюу 35 хоног үргэлжилсэн шатдаун Д.Трампын эхний бүрэн эрхийн хугацаанд тохиож байжээ. 



Related news