Европа лигийн сугалаа боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2024-03-16 12:22:04

НЬОН, 2024 оны гуравдугаар сарын 16 /Eurosport/. Европын хөл бөмбөгийн холбооны /УЕФА/ Европа лигийн шөвгийн найм, хагас шигшээ тоглолтуудын сугалаа Швейцарын Ньон хотноо баасан гарагт боллоо.


Шөвгийн наймын эхний тоглолтод “Милан” клуб өөрийн талбайдаа ромачуудтай тоглохоор болсон бол “Ливерпүүл”-“Аталанта”-гийн тоглолт “Энфилд” цэнгэлдэх хүрээлэнд болно. Харин “Байер Леверкузен” клуб талбай дээрээ “Вест Хэм”-ийнхний эсрэг тоглох бол марсельчууд “Бенфика”-гийн талбайд зочилно.


Дөрөвдүгээр сарын 11-нд шөвгийн наймын эхний тоглолтууд  болох бол хариу тоглолтууд долоо хоногийн дараа буюу 18-нд болно. Харин хагас шигшээгийн эхний тоглолтууд тавдугаар сарын 2-нд, хариу тоглолтууд 9-нд болно. Тийнхүү тэмцээний аварга тавдугаар сарын 22-нд “Авива” цэнгэлдэх хүрээлэн буюу “Дублин Арена”-д тодрох ажээ.


Шөвгийн наймын сугалаа

Милан - Рома

Ливерпүүл - Аталанта

Байер Леверкузен - Вест Хэм

Марсель - Бенфика


Хагас шигшээгийн сугалаа

Бенфика/Марсель - Ливерпүүл/Аталанта

Милан/Рома - Байер Леверкузен/Вест Хэм 

Related news