Мах боловсруулах 40 гаруй үйлдвэрийн үйл ажиллагаа эрхлэх дүгнэлтийг цуцлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-03-26 16:54:10

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Мал төхөөрөх болон мах боловсруулах 49 үйлдвэрийн үйл ажиллагаа эрхлэх улсын байцаагчийн дүгнэлтийг цуцаллаа.


ХХААХҮ-ийн сайдын баталсан 2023 оны тушаалын дагуу Салбарын улсын ерөнхий байцаагчийн төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх удирдамжаар улсын хэмжээнд мал, төхөөрөх үйлдвэр, цех, дулааны аргаар мах боловсруулах үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийсэн юм. Ингэснээр "Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны техникийн зохицуулалт"-ын шаардлага хангаагүй, эрсдэл их гэж үнэлэгдсэн, мал төхөөрөх, мах боловсруулах 49 үйлдвэр, цехэд олгосон улсын байцаагчийн дүгнэлтийг Салбарын улсын ерөнхий байцаагчийн шийдвэрээр үйл ажиллагаа эрхлэх дүгнэлтийг цуцлан, арга хэмжээг авахыг Мал эмнэлгийн ерөнхий газар, аймаг, нийслэлийн ХХААГ-т хүргүүлснийг ХХААХҮЯ мэдээлэв.

 

 

Related news