СЭЛЭНГЭ: Идэрчүүдийн улсын хошой аварга болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-04-04 12:09:04

Сүхбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн тамирчин хөвгүүд Идэрчүүдийн улсын аварга шалгаруулах волейболын тэмцээнд түрүүлж, улсын хошой аварга боллоо.

 

Тус аймгийн "Таван хан ноён" багийн тамирчид 3 жил дараалан аваргын төлөөх тоглолтод шалгарч байгаа юм. Энэ удаа зохион байгуулагч аймгийн хүчтэй багтай таарч урамтай сайхан тоглолтыг үзүүлэн ийнхүү хошой аварга хэмээх эрхэм алдрын эзэд болжээ.

 

Хошой аварга багийн амжилтаас дурдвал, 3 жил дараалан аваргын төлөөх тоглолтод шалгарсан.

 

Мөн 2022 оны Идэрчүүдийн улсын аварга шалгаруулах волейболын тэмцээнээс аваргын алтан медаль, 2023 оны улсын аваргаас мөнгөн медаль, энэ 2024 онд дахин түрүүлж хошой аварга болсон байна.

 

Дорнод аймгийн Чойбалсан хотноо болсон энэхүү тэмцээнд 5 бүсийн 32 багийн 600 гаруй тамирчин оролцож, авхаалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлдсөн байна.

Related news