Дорнод их сургууль 25 жилийн ойгоо тэмдэглэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДЗүүн бүсийн томоохон сургуулиудын нэг Дорнод их сургууль 25 жилийнхээ ойг өнөөдөр тэмдэглэж байна.
Анх 1991 онд Багшийн сургууль нэртэйгээр үйл ажиллагаагаа эхэлж Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн багш сурган хүмүүжүүлэгчдийг бэлдэж байсан уг сургууль өдгөө их сургууль болон өргөжиж мянга хол давсан оюутантай улсын хэмжээний боловсон хүчин бэлдэж байгаа. Өнөөдөр тус сургуульд Зүүн бүсийн төдийгүй хөрш БНХАУ, ОХУ-ын их дээд сургуулиас оюутнууд суралцдаг.
Сургуулийн ойн арга хэмжээ эрдэм шинжилгээний хурал, багш, оюутнуудын бүтээлийн үзэсгэлэн, үе үеийн төгсөгчдийн уулзалтаар үргэлжилж байна.
Б.Туяа
Related news

Auditor General of Mongolia Meets Leaders of Project to Strengthen Performance Audit Capacity
4 days

President of Mongolia Attends Commemorative Session of UN General Assembly’s 80th Anniversary
7 days