Альцгеймерийн вакцин гарган авахад 2 тэрбумын хөрөнгө оруулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2024-05-15 15:58:16

ТОКИО, 2024 оны тавдугаар сарын 15 /Nikkei Asia/. Японы эм үйлдвэрлэгч “Takeda Pharmaceutical” компани Альцгеймерийн өвчний вакцин гарган авахаар ажиллаж буй Швейцарын “AC Immune” гарааны компанид 2.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар шийдвэрлэжээ.


“AC Immune” компанийн ерөнхий захирал Андреа Пфайфер мэдэгдэхдээ, уг вакцины урьдчилсан туршилтын явцад гаж нөлөө илрээгүй байна. Гэсэн хэдий ч дараачийн 12 сарын хугацаанд завсрын туршилтыг хийж байгаа тул үр дүнгийнх нь талаарх мэдээлэл одоогоор алга байна. Түүнчлэн “вакцины эсрэг биетийн профиль нь хэрэглэх зөвшөөрөл олгоод байгаа вакцинуудынхтай маш төстэй” гэдгийг А.Пфайфер дурдсан байна. 


Японы компанитай байгуулсан гэрээ хэлцлийн хүрээнд “AC Immune” компани эхний ээлжид 100 сая ам.доллар, харин эмнэл зүйн туршилтын бүх үе шат амжилттай дууссан тохиолдолд 2.1 тэрбум ам.долларын санхүүжилтийг нэмж авах ажээ. 

Related news