ДОРНОГОВЬ: Шивнээн булаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-06-12 12:49:32

Сайншанд, 2024 оны зургаадугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн байгалийн болоод түүхэн дурсгалт газраас цувралаар хүргэж байна.


Хатанбулаг сумын нутагт байдаг Шивнээн булаг нь сумын төвөөс зүүн урагш 26 км орших Агаруут багийн нутагт оршино. Сүрлэг өндөр хоёр хадан хавцал дундуур тунгалаг булаг ундран урсаж, элдэв төрлийн ан амьтан чуулсан, говийн үзэсгэлэнг илтгэсэн газар юм.


Булгийн усыг цагаан ямааны сүүгээр сүлэн чанаж уухад дотрын өвчинд сайн гэж нутгийн иргэд ярьж иржээ. Энд 1988 онд малчны амралт, сувиллын газар мөн сурагчдын хөдөлмөр амралтын зусланг ажиллуулж байвЭнэхүү байгалийн үзэсгэлэнт газрыг түшиглэж сумын эдийн засаг, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл өрнөж хүн ам төвлөрч байсан баримт бий.


Тухайлбал, одоогоос 100 гаруй жилийн өмнө Агаруут сумын төв энд төвлөж байсан бол өмнөх нийгмийн үед цагаан ямааны сувиллын газар ажиллаж байлааЭдүгээ иргэдийн чөлөөт цагаа өнгөрөөдөг гол газар болон хувирчээ.

 

Related news