СЭЛЭНГЭ: Шинэ хоршоо хөдөлгөөний үр дүнд малчдад 7.6 тэрбум төгрөгийн зээл олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-06-24 10:10:02

Сүхбаатар, 2024 оны зургаадугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээнд 283 хоршоо шинээр бий болж, 7.6 тэрбум төгрөгийн зээлийг малчдад олгожээ.

 

Монгол Улсын Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж буй “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг орон нутагт хэрэгжүүлэх ажлын явцад Сэлэнгэ аймгийн 17 суманд 34 сургагч багш, сумдад байгуулсан дэд ажлын хэсэгтэй хамтран нэг сарын хугацаанд ажилласан байна.

 

Дээрх багийн ажлын үр дүнд Сэлэнгэ аймагт 283 шинэ хоршоо байгуулагдаж, 2781 малчин хоршооны гишүүнээр элсжээ.

Шинээр бий болсон 283 шинэ хоршоонд нэгдсэн малчдад Төрийн болон Хаан банкуудаар дамжуулан 7.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг олгосон байна.

 

 

Related news