Жүдочдын тэмцээн энэ сарын 27-нд эхэлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Зуны спортын XXXIII наадмын жүдо бөхийн төрөлд өрсөлдөх манай баг тамирчдын түрүүч Парист очжээ.
Жүдо бөхийн тэмцээний сугалааны үйл ажиллагаа энэ сарын 25-ны өдрийн 20:00 цагт эхэлнэ. Харин барилдаан 27-ны 16:00, финалын тэмцээн 22:00 цагт эхлэх юм. Хуваарийг танилцуулъя.
Долоодугаар сарын 27
Эмэгтэйчүүдийн 48, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жингийн барилдаан болно. Уг жинд
дэлхийн аварга Б.Баасанхүү, дэлхийн аваргын мөнгөн медальт Э.Ариунболд нар
барилдана
Долоодугаар сарын 28
Эмэгтэйчүүдийн 52, эрэгтэйчүүдийн 66 кг-ын жингийн барилдаантай. Уг жинд
олон улсын хэмжээний мастер Л.Сосорбарам, гавьяат тамирчин Ё.Басхүү нар
зодоглоно.
Долоодугаар сарын 29
Эмэгтэйчүүдийн 57, эрэгтэйчүүдийн 73 кг-ын жингийн барилдаантай. Манай
улсаас Гавьяат тамирчин Л.Энхрийлэн, олон улсын хэмжээний мастер Б.Эрдэнэбаяр
өрсөлдөнө.
Долоодугаар сарын 30
Эмэгтэйчүүдийн 63, эрэгтэйчүүдийн 81 кг-ын жингийн барилдаантай. Дээрх
жингүүдэд манай улсаас тамирчин байхгүй.
Долоодугаар сарын 31
Эмэгтэйчүүдийн 70, эрэгтэйчүүдийн 90 кг-ын жингийн барилдаантай. Дээрх
жингүүдэд манай улсаас тамирчин байхгүй.
Наймдугаар сарын 1
Эмэгтэйчүүдийн -78, эрэгтэйчүүдийн -100 кг-ын жингийн барилдаантай. Манай
улсаас олон улсын хэмжээний мастер Б.Гончигсүрэн, О.Хүслэн нар зодоглоно.
Наймдугаар сарын 2
Эмэгтэйчүүдийн +78, эрэгтэйчүүдийн +100 кг-ын жингийн барилдаантай. Манай
улсаас олон улсын хэмжээний мастер О.Цэцэнцэнгэл, А.Адъяасүрэн нар барилдана.
Наймдугаар сарын 3
Холимог багийн барилдаантай.
Жич: Францын жүдо бөхийн холбооноос жүдо бөхийн тэмцээний тасалбар авч
чадаагүй үзэгчдэд зориулан тусгайлан бэлдсэн fan zone бүсэд бөөнөөрөө үзэх боломж
олгожээ. Өглөө 09:00 цагаас шөнийн 02:00 цаг хүртэл халуун, хүйтэн уух зүйлс,
хоолтой юм байна. Нэвтрэх такс таван евро аж.