Б.Отгонболд урьдчилсан харваагаар 54 дүгээрт жагслаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-07-26 08:38:22

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Парис 2024 зуны Олимпын наадмын байт харвааны төрлийн чансаа тогтоох харваа боллоо.


Манай тамирчин Азийн наадмын аварга, олон улсын хэмжээний мастер Б.Отгонболд нийт дүнгээр 643 оноотой 54 дүгээр байрт жагссан байна. Урьдчилсан харваанд өрсөлдсөн 64 тамирчныг нийт оноогоор нь жагсаж, 1-64 байрт эрэмбэлсэн юм. Цаашид хасагдах журмаар явах буюу дараагийн шатанд 32 тамирчин тунаж, өрсөлдөнө.


Манай тамирчин хасагдах шатанд чансаа тогтоох харваанд 11 дүгээр байрт эрэмбэлэгдсэн Мексикийн тамирчин Матиас Грандетэй энэ сарын 30-нд халз харвана. Матиас Гранде нь 20 настай, дэлхийн чансааны 17 дугаарт эрэмбэтэй тамирчин аж.

Related news