Н.Баяраа Парисын Олимпын сүүлчийн буудлагаа өнөөдөр хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Буудлагын олон улсын хэмжээний мастер Н.Баяраа Парисын Олимпын сүүлчийн буудлагаа өнөөдөр хийнэ.
Тодруулбал, эрэгтэйчүүдийн гурван байрлалт 50 метрийн урт бууны урьдчилсан дасгалд Н.Баяраа дэлхийн шилдгүүдтэй цэц сорино. Урьдчилсан буудлага Улаанбаатарын цагаар 15:00 цагт эхлэх юм. Финалд шалгарч чадвал маргааш медалийн төлөө буудах боломжтой.
Түүний хувьд 10
метрийн хийн урт бууны холимог баг болон 10 метрийн хийн урт бууны ганцаарчилсан тэмцээнд оролцсон билээ.
Related news

Auditor General of Mongolia Meets Leaders of Project to Strengthen Performance Audit Capacity
4 days

President of Mongolia Attends Commemorative Session of UN General Assembly’s 80th Anniversary
7 days