СЭЛЭНГЭ: Эрэн хайх, аврах салбарыг суманд шинээр байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-08-19 14:51:37

Сүхбаатар, 2024 оны наймдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой байдлын газраас Эрэн хайх, аврах салбарыг  Цагааннуур суманд байгуулахаар барилгын шав тавилаа.


Тус үйл ажиллагаанд ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Б.Баянмөнх, Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Галбадрах, Цагааннуур сумын ИТХ-ын дарга Д.Цэндсүрэн болон гүйцэтгэгч компанийн төлөөлөл оролцсон юм. 


Шинэ салбарыг байгуулснаар Түшиг, Цагааннуур, Зүүнбүрэн сумын 10 гаруй мянган иргэнд гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй, богино хугацаанд хүргэх боломж бүрдэнэ.





Related news