Хятадын Хөл бөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч асан авлигын хэргээр ял сонсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2024-08-19 14:38:54

УХАНЬ, 2024 оны наймдугаар сарын 19 /Xinhua/. Хятадын Хөл бөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч асан Ли Юйи-д авлигын хэргээр 11 жилийн хорих ял оноожээ.


Мөн 1 сая юанийн /ойролцоогоор 139 860 ам.доллар/ торгууль ногдуулж, түүний хууль бусаар олж авсан эд хөрөнгийг төрийн санд шилжүүлнэ гэж Хятадын төв нутгийн Хубэй мужийн Жинжөү хотын шүүх мэдээлсэн байна.  


Түүнээс гадна, өнөө өглөө Хубэй мужийн Жяюү тойргийн шүүх Ухань хотын Хөл бөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга асан Фу Шянд өмч хөрөнгө шамшигдуулсан, хээл хахууль авсан, өгсөн хэргээр 11 жилийн хорих ял оноожээ.


Ухань хотын хөл бөмбөгийн газрын даргаар ажиллаж байсан тэрбээр шамшигдуулсан мөнгөө эргүүлэн төлөхөөс гадна 1.4 сая юанийн торгууль төлөх ёстой ба түүний хууль бусаар олж авсан эд хөрөнгийг төрийн санд шилжүүлнэ гэж шүүхийн мэдэгдэлд дурдсан байна.



Related news