Ж.Безос “Бостон”-ыг худалдан авахаар сонирхож байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-08-20 14:01:07

МОСКВА, 2024 оны наймдугаар сарын 20 /РИА Новости/. Цахим худалдааны Амазон компанийг үүсгэн байгуулагч Жефф Безос бол Үндэсний сагсан бөмбөгийн холбооны “Бостон Селтикс” багийг худалдан авахаар өрсөлдөж магадгүй хүмүүсийн нэг гэдгийг спортын сэтгүүлч Билл Симмонс YouTube  сувгаараа мэдээллээ.


194 тэрбум долларын хөрөнгөтэй Ж.Безос Форбес сэтгүүлээс гаргасан 2024 оны дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтын гуравдугаарт бичигджээ.  


BasketNews сэтгүүлд мэдээлснээр, “Селтикс”-ийн франчайз өртөг нь 6 тэрбум орчим доллароор үнэлэгдэж байна. Тус багийн эзэмшигч нь Boston Basketball Partners компани бөгөөд 2002 онд 360 сая доллароор “Селтикс”-ийг худалдан авч байв.


“Сүүлийн хэдэн хоногт Ж.Безос тус багийг худалдан авах гэж байгаа тухай мэдээлэл цацагдаж байна. Миний бодлоор энэ бол үнэн бөгөөд Безос худалдан авахаар өрсөлдөж хүмүүсийн нэг нь мөн” хэмээн Симмонс ярилаа.  


“Бостон Селтикс” бол Үндэсний сагсан бөмбөгийн холбооны түүхэн дэх хамгийн алдар хүндтэй баг бөгөөд 2023/24 оны улирлын финалын цуврал тоглолтод “Даллас Маверикс” багийг хожсоноор 18 дахь удаагаа аваргын цомыг хүртсэн юм. 

Related news