СЭЛЭНГЭ: Нэгдүгээр ангид 2088 хүүхэд орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-09-01 13:20:36

Сүхбаатар, 2024 оны есдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Өнөөдөр улс даяар 2024-2025 оны хичээлийн шинэ жилийн нээлт болж байна.


2024-2025 оны хичээлийн жилд Сэлэнгэ аймгийн хэмжээнд полетехникийн коллежид 58, ерөнхий боловсролын сургуульд 1148, сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 307 багш ажиллана.

 

Мөн 35 сургуульд 23100 гаруй сурагч, 43 цэцэрлэгт 7098 хүүхэд, 2 полетехникийн коллежид 673 суралцагч суралцаж, эрдэм номын их өргөөнд 2088 хүүхэд 1 дүгээр ангид орлоо.

 

Аймгийн удирдлагын багаас суралцагчдын суралцах орчин нөхцөлийг сайжруулах үүднээс аймгийн хэмжээнд 1 цэцэрлэг, 1 сургууль, 1 дотуур байр, 2 сургуулийн спорт заалыг шинээр барьж, 3 сургуулийн барилга, 4 цэцэрлэгийн барилгыг өргөтгөжээ.  

 

БШУЯ-наас хичээлийн шинэ жилд сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын суралцагчийн эзэмших чадамжийг хөгжүүлэхэд бүх талын оролцоо, хамтын ажиллагааг хангаж хичээл, сургалтын үйл ажиллагааны чанар, үр дүнг сайжруулах зорилгыг дэвшүүлсэн байна. 

Related news