Паралимпаас олон улсын хэмжээний мастер Ц.Баттулга мөнгөн медаль хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.tuul@montsame.gov.mn
2024-09-01 19:47:42

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Паралимпын эрэгтэйчүүдийн бөөрөнцөг түлхэлтийн F40 төрөлд Олон улсын хэмжээний мастер Ц.Баттулга мөнгөн медаль хүртэж, Парисын тэнгэрт төрийн далбаагаа мандууллаа.


“Парис-2024” 17 дахь удаагийн паралимпын наадамд Монгол Улсын шигшээ баг амжилттай өрсөлдсөөр байна. Одоогийн байдлаар, Монголын баг 1 алт, 2 мөнгөн медальтай тэмцээнээ үргэлжлүүлж буй. Тус наадамд манай улсаас зургаан төрөлд 12 тамирчин оролцохоор болсон юм. 

Тамирчдын нэрс:

Пара хөнгөн атлетик, F40 ангиллын бөөрөнцөг түлхэлтэд Ц.Баттулга,

Пара хөнгөн атлетик, T53 ангиллын 100 метрийн тэргэнцэртэй гүйлтэд П.Энхманлай,

Пара жүдо бөх, +90 кг-ын жинд Д.Ганбат,

Пара жүдо бөх, 48 кг-ын жинд Т.Сувд-Эрдэнэ,

Пара жүдо бөх, -70 кг-ын жинд Л.Туруунаа,

Пара жүдо бөх, -90 кг-ын жинд Б.Баттөгс,

Пара пауэрлифтинг, -107 кг-ын жинд Э.Содномпилжээ,

Пара усанд сэлэлтийн S6, SB5, SM6 ангиллын 50 метрийн өврөөр даллах сэлэлт, 100 метрийн араар даллах сэлэлтэд Х.Номуун,

Пара байт харваа Д.Сэлэнгээ,

Пара байт харваа Б.Оюун-Эрдэнэ,

Пара таеквондо, 63 кг-ын жинд Г.Болор-Эрдэнэ,

Пара таеквондо, 52 кг-ын жинд У.Сүрэнжав нар юм.


                                                                                                                                                               Гэрэл зургийг Ж.Адилбиш

Related news