Монголын баг 168 орноос 41 дүгээр байрт эрэмбэлэгдэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. “Парис-2024” зуны XVII Паралимпын наадам долоо дахь өдрөө үргэлжилж байна.
Өнөөдрийн байдлаар, Монголын баг нэг алт, хоёр мөнгөн медальтайгаар 168 орноос 41 дүгээр байрт эрэмбэлэгдээд байна. Түүнчлэн Монголын таеквондогийн баг “Парис-2024” Паралимпын наадмын таеквондогийн шилдэг 10 багийн дөрөвт эрэмбэлэгдсэн аж.
Таеквондогийн төрөлд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, Д.Батнасангийн удирдлага дор өрсөлдсөн тамирчин У.Сүрэнжав алт, Г.Болор-Эрдэнэ мөнгөн медаль хүртсэн нь жагсаалтын дээгүүрт бичигдэхэд нөлөөлсөн юм.