ГОВЬ-АЛТАЙ: Сонгогчдын ирц 26,5 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2024-10-11 13:44:16

Говь-Алтай, 2024 оны аравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Аймаг, сумын ИТХ-ын сонгуулийн санал хураалт Говь-Алтай аймагт өглөөний 07.00 цагт эхэлсэн.


Аймгийн Сонгуулийн хорооноос өгсөн мэдээллээр энэ удаагийн ээлжит сонгуулиар тус аймгийн 37500 орчим сонгогч 88 сонгуулийн хэсэг дээр очиж саналаа өгч байгаа юм. 


Одоогоор бүх хэсгийн хороонд санал өгөх үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа ба 12.00 цагийн байдлаар сонгогчдын ирц 26,5 хувьтай байна.  

Related news