ГОВЬ-АЛТАЙ: 17:00 цагийн байдлаар 21789 сонгогч саналаа өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2024-10-11 17:27:43

Говь-Алтай, 2024 оны аравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Аймаг, сумын ИТХ-ын сонгуулийн санал хураалт 17:00 цагийн байдлаар Говь-Алтай аймгийн хэмжээнд 59,5 хувь буюу 21789 сонгогч саналаа өгсөн байна. 


Аймгийн Сонгуулийн хорооноос өгсөн мэдээллээр, энэ удаагийн ээлжит сонгуулиар тус аймгийн 37500 орчим сонгогч 88 сонгуулийн хэсэг дээр очиж саналаа өгч байгаа юм. 


Одоогоор бүх хэсгийн хороонд санал өгөх үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа ба 17:00 цагийн байдлаар Тайшир сум хамгийн өндөр буюу 72 хувийн ирцтэй байна. Харин Төгрөг, Эрдэнэ, Бигэр, Дэлгэр, Есөнбулаг сум хамгийн бага ирцтэй байгаа тухай аймгийн СХ-ноос мэдээллээ. 

Related news