СЭЛЭНГЭ: Мэдээлэл технологийн иж бүрэн танхимыг дахин байгуулж өглөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар,
2024 оны аравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг, БНСУ-ын Жэжү тусгай
мужийн боловсролын газрын хамтын ажиллагааны хүрээнд мэдээллийн
технологийн иж бүрэн шинэ кабинеттай боллоо.
БНСУ-ын
Жэжү тусгай мужийн боловсролын газрын “Боловсрол солилцоо хамтын ажиллагаа
болон сургалтын орчныг сайжруулах нь” төслийн хүрээнд хандивлаж буй энэ шинэ
ангийг Сэлэнгэ аймгийн Eрөө сумын Т.Бямбаагийн нэрэмжит EБС-д нээлээ.
Шинэ
ангийн нээлтийн үйл ажиллагаанд Жэжү тусгай мужийн боловсролын газрын баг
бүрэлдэхүүн хүрэлцэн ирж оролцон, угсралт, холболтын ажлыг “Мэксим консалтинг” ХХК хийж гүйцэтгэжээ.
Энэхүү цахим
ангийг түшиглэн мэдээллийн технологи, үндэсний хэмжээний Eduten, Pearson хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс
гадна мэдээллийн технологийн чиглэлээр бүсийн сургуулиудад туршлагаа түгээн
дэлгэрүүлэх, эцэг эх, асран хамгаалагчдад цахим хичээлийг ашиглан хүүхдээ
суралцахад туслах юм.
Мөн цахим
платформыг хэрэглэн хүүхдийнхээ хичээл сургалтын үйл ажиллагааг хянах, мэдээлэл
авахад дэмжлэг болох зэргээр сургалтын үйл ажиллагаанд ашиглах боломжоор бүрэн
хангажээ.