СЭЛЭНГЭ: Мах, гурил, элсэн чихрийн үнэ буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-10-31 13:12:04

Сүхбаатар, 2024 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймагт өнөөдрийн байдлаар өргөн хэрэглээний зарим нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний үнэ буурсан үзүүлэлтэй байна.

 

Аймгийн төв Сүхбаатар суманд байрладаг хүнсний зах, худалдааны төвд хийсэн 10 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийг өмнөх долоо хоногтой харьцуулахад 200-гаас 500 төгрөгөөр тус тус буурсан байна.

 

Тодруулбал хонины мах 12000-аас 11500, үхэр 13500-аас 13000, ямааны мах 10000-аас 9500 төгрөг, Алтан тариа 1-р гурил 2400-аас 2300, элсэн чихэр 4400-аас 4300, цагаан будаа 3700-аас 3500 төгрөг болж тус тус буурчээ.

 

Харин сүү, А-80, А-92, дизель түлш зэрэг 3 төрлийн барааны үнэ тогтвортой байна.

 

Related news