СЭЛЭНГЭ: 7 хоног бүрийн лхагва гаргийг иргэдээ сонсох өдөр болголоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСүхбаатар,
2024 оны арваннэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ
аймгийн Сүхбаатар сумын ИТХ-ын ажлын албанаас долоо
хоног бүрийн лхагва гаргийг “Иргэдтэй уулзах өдөр болгон зарлалаа.
Ингэснээр
иргэд 7 хоног бүрийн лхагва гаргийн өглөөний 10:00-17:00 цагийн хооронд сум, орон нутагтай холбоотой санал хүсэлтээ өгч, өргөдөл гомдлоо уламжлах бүрэн
боломжтой болж байгаа юм.
Сүхбаатар сумын ИТХ-ын дарга М.Эрдэнэбат “Бид Сүхбаатар сумын ойрын болон урт хугацааны
хөгжлийн төлөвлөгөөг боловсруулахаар ажиллаж байна.
Сүхбаатар
сумын ИТХ-ын ажлын алба Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж,
түүний удирдлагын тухай хуульд зааснаар ил тод байх, иргэдийг мэдээллээр хангах
заалтыг хэрэгжүүлэн ажиллахаар зорьж байна.
Иймээс иргэдтэй ойр байх, тэдний дуу хоолойг сонсох үүднээс 7
хоног бүрийн лхагва гаргийг иргэдийн санал хүсэлт, шүүмжийг хүлээн авдаг өдөр
болгож байгаагаа албан ёсоор зарлаад байна “ хэмээв.