ӨМНӨГОВЬ: "Эгшиглэнт говь” яруу найргийн наадмыг 36 дахь жилдээ зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-11-12 11:49:17

Даланзадгад, 2024 оны арваннэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн төв номын сангийн 80 жилийн ойд зориулан "Эгшиглэнт говь" яруу найргийн наадмыг 11 дүгээр сарын 15-нд зохион байгуулна.

 

Тус наадмыг 36 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж, Өмнөговь аймгийн харьяат яруу найрагч, шүлэг сонирхогчид оролцох юм.

 

Яруу найргийн наадмыг 4 үе шаттай зохион байгуулж байна.

 

Нэгдүгээр шатны шалгаруулалтыг бичгээр хүлээн авч шүлгийг мэргэжлийн шүүгчид шүүж, 20 яруу найрагч хоёрдугаар шатанд оролцох мандат авна.

 

Хоёрдугаар шатны шалгаруулалтыг 2024 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдрийн 14:00 цагаас Багшийн хөгжлийн төвд зохион байгуулж, гуравдугаар шатанд шалгарах 10 яруу найрагчдыг тодруулах юм.

 

Харин шалгарсан 10 яруу найрагч Өмнөговь аймгийн ХЖТ-ын тайзнаа шүлэг, яруу найргаа уншиж, шилдэг таван найрагчийг тодруулах бөгөөд уран бүтээлчид ая дуугаа үзэгч олонд хүргэнэ.

 

“Эгшиглэнт говь” яруу найргийн наадмыг энэ жил соёлын бүтээлч сар болон Өмнөговь аймгийн Төв номын сангийн 80 жилийн ойн үйл ажиллагаатай хамтатган өргөн дэлгэр зохион байгуулж байгаагаараа онцлогтой болж байна.

Related news