Мөрөн суманд 1075 хүүхэд сургуулийн алтан босгыг алхав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн Мөрөн суманд ЕБС-д 9109, сургуулийн өмнөх боловсролд 3300 гаруй, нэгдүгээр ангид 8 сургуулийн 28 бүлэгт 1075 сурагч шинээр элсэн оров.
Энэ хичээлийн жилд Мөрөн суманд улсын 12 цэцэрлэг, хувийн 4 цэцэрлэг хүүхэд багачуудаа хүлээн авч байгаа хэдий ч сургуулийн өмнөх боловсролыг эзэмшиж чадахгүй хүүхдүүд нэлээдгүй үлдэж байна. Хүүхэд багачуудад цэцэрлэгийн хүрэлцээ муу байгаагаас бүтээн байгуулалтад ихээхэн анхаарч энэ хичээлийн жилд 1 цэцэрлэг, 2 дотуур байр, 1 спорт зал ашиглалтад орох ажээ.
Б.Гантуяа
Related news

Chairwoman of the Standing Committee on Social Policy Meets ADB Country Director for Mongolia
3 days

Non-Resident Ambassadors to Mongolia Present Letters of Credence to the President of Mongolia
6 days
Comments