СЭЛЭНГЭ: Зоонозын өвчин судлалын төвийн лабораторийг “Био аюулгүй ажиллагааны 2-р зэрэглэлийн лаборатори” болгоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСүхбаатар, 2025 оны нэгдүгээр
сарын 14 /МОНЦАМЭ/.
НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Эваристе
Коуасси-Комланаар ахлуулсан 6 хүний бүрэлдэхүүнтэй баг Сэлэнгэ аймагт ажиллах
үеэрээ аймгийн Эрүүл
мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Зоонозын өвчин судлалын төв зэрэг газрын үйл
ажиллагаатай танилцлаа.
Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээг сайжруулахад НҮБ-ын Хүүхдийн сангаас ихээхэн дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа юм.
Ноён Эваристе Коуасси-Комлан тэргүүтэй төлөөлөгчид Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ хүүхэд, нярайн тасгийн тусламж үйлчилгээний тогтвортой байдлыг хангах чиглэлээр мэдээлэл технологийн компьютер болон бусад тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө. Мөн аймгийн Нэгдсэн эмнэлэгт НҮБ-аас хэрэгжүүлсэн хог хаягдлын автомат тоног төхөөрөмжүүдийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа.
Мөн Зоонозын өвчин судлалын төвөөр орж, өмнө нь суурилуулаад байсан хог
хаягдлыг устгах үйлдвэрийн төхөөрөмжийг үзэж шаардлагатай засвар үйлчилгээ хийх
баг томилон ажиллуулах талаар ярилцсан байна.
НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Эваристе
Коуасси-Комлан аймгийн Нэгдсэн эмнэлгийн нярайн тасагт нэн шаардлагатай тоног
төхөөрөмжөөр хангах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг
нэмэгдүүлэх зорилгоор бүх шатны эрүүл мэндийн байгууллагуудыг алсын зайн
оношилгооны тоног төхөөрөмжөөр хангах.
Түүнчлэн папилома вирусний эсрэг дархлаажуулалтын хамралтыг сайжруулах, Зоонозын өвчин судлалын төвийн
лабораторийг “Био аюулгүй ажиллагааны 2-р зэрэглэлийн лаборатори” болгох чиглэлээр
дэмжиж, хамтран ажиллахаа энэ
үеэр илэрхийлсэн байна.