СЭЛЭНГЭ: Ямааны мах, сүү, гурилын үнэ нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-01-14 15:16:16

Сүхбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн төвд байрладаг хүнсний зах, худалдааны төвд худалдаж байгаа зарим нэр төрлийн барааны үнэ нэмэгдсэн байна.

 

Тодруулбал, шинэ долоо хоногийн эхний өдрийн үнийг өмнөх 7 хоногтой харьцуулахад элсэн чихэр 4633-4000 болж хямдарсан байна.

 

Харин ямааны мах 9000-9500, Алтан тариан 1-р гурил 2350-2383, сүү 4000-4200 төгрөг болж нэмэгджээ.

 

Цагаан будаа, хонь, үхрийн мах, А-80, А-92, дизель түлш зэрэг барааны үнэ тогтвортой байна.

 

 

Related news