СЭЛЭНГЭ: Голуудын мөсний зузаан ОЖД-аас нимгэн байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны нэгдүгээр
сарын 15 /МОНЦАМЭ/.
Сэлэнгэ аймгийн нутгаар урсан өнгөрөх голуудын
мөсний зузаан ОЖД-аас нимгэн байна.
Аймгийн УЦУОШТ-өөс ирүүлсэн
мэдээгээр Сэлэнгэ мөрний мөсний зузаан Зүүнбүрэн, Сүхбаатар сумын орчмоор
18-38 см
буюу ОЖД-аас 50-52 см-ээр нимгэн байна.
Мөн Хүдэр голын
мөсний зузаан 37 см
буюу ОЖД-аас 23 см-ээр,
Зэлтэр голын
мөсний зузаан 27 см
буюу ОЖД-аас 17 см-ээр тус
тус нимгэн байгаа юм.
Иймээс цаг хожих, зам товчлох
зэргээр мөсөн дээгүүр явган болон авто тээврээр зорчихгүй байхыг сэрэмжлүүлэв.
Related news

Auditor General of Mongolia Meets Leaders of Project to Strengthen Performance Audit Capacity
2 days

President of Mongolia Attends Commemorative Session of UN General Assembly’s 80th Anniversary
5 days