Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. АНУ-ын Миннесота мужийн Стиллуотер хотод “Цасан баримал”-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 15-19-нд болж, шилдгүүдээ шалгаруулжээ.
Тус тэмцээнд Монгол Улсаас оролцсон Ц.Батмөнх, Б.Говьсайхан, А.Ихбанди нар “Цасан баримлын дэлхийн аварга” болжээ.
Тэд "Дуу хоолой" гэх бүтээлийг сийлсэн бөгөөд дэлхийн цасны баярт түрүүлсэн анхны Монгол баг болж байна.
Тэмцээнд дэлхийн өнцөг булан бүрээс 12 улсын баг оролцсон байна. Оролцогчид бүтээлээ лхагва гаргаас эхлэн урлаж, бямба гарагт дүгнэжээ. Тэмцэээний мөнгөн медалийг Мексик, хүрэл медалийг Тайванийн баг хүртсэн байна.
Related news

Auditor General of Mongolia Meets Leaders of Project to Strengthen Performance Audit Capacity
4 days

President of Mongolia Attends Commemorative Session of UN General Assembly’s 80th Anniversary
7 days