Хүндэтгэх шалтгаанаар зорчиж буй орон нутгийн машин хураамж төлөхгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. НИТХ-ын тогтоолоор орон нутгийн дугаартай авто машинтай иргэн нийслэлд 48 цагаас дээш хугацаанд зорчвол хоног тутамд 5000 төгрөг төлөх, харин нийслэл рүү нэвтэрснээс хойш 48 цагийн дотор буцаж гарсан тохиолдолд хураамж авахгүй байхаар өнгөрсөн оны есдүгээр сарын 1-нээс журамласан.
Тус журамд нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын захирамжаар
хүндэтгэх шалтгаантай иргэдээс хураамж авахгүй байх өөрчлөлт орууллаа. Энэ захирамжийг хоёрдугаар сарын 15-ны
өдрөөс хэрэгжүүлж эхлэхийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлэв.
Нийслэлд бүртгэлгүй орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслийг дараах тохиолдолд төлбөрөөс чөлөөлнө. Тодруулбал,
-Эрүүл
мэндийн шалтгаанаар нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах эмнэлэгт эмчилгээ хийлгэснээ
нотолсон;
-Оршуулгын
үйл ажиллагаанд оролцох шалтгаанаар нийслэлийн нутаг дэвсгэрт хуанлийн 14
хоногоос илүүгүй байрласнаа
нотолсон;
-Хөдөлгөөнд
оролцох боломжгүйгээр тээврийн хэрэгсэлд гэмтэл учирсан, үүнийгээ нотолсон;
-Онцгой
байдлын үед эрх бүхий байгууллагын шийдвэрээр дайчлагдсаныгаа нотолбол 5000 төгрөгийн хураамж төлөхгүй.