“Санан тунхаглах ирээдүй” Карл Попперын мэтгэлцээний УАШТ шилдгүүдээ тодрууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР![](/files/67a9776a5cb1a.jpeg)
Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Карл Попперын мэтгэлцээний нийгэмлэг, Отгонтэнгэр их сургууль хамтран ЕБС-ийн сурагчдын дунд зохион байгуулсан “Санан тунхаглах ирээдүй” Карл Попперын мэтгэлцээний улсын аварга шалгаруулах X тэмцээн энэ сарын 7-9-нд үргэлжилж шилдгүүдээ тодрууллаа.
Гурван
өдрийн турш үргэлжилсэн тус тэмцээнд нийслэл болон орон нутгийн 128 багийн
384 сурагч оролцов. Багууд “Сонгуульд санал өгөх насыг бууруулах эсэх”, “Электрон тамхины
хэрэглээг бууруулах хамгийн зөв арга”, “Хиймэл оюун ухааныг УИХ-ын гишүүн
ашиглах нь”, “Хүүхдийг хатуу аргаар хүмүүжүүлэх нь” зэрэг нийгэмд тулгамдаад буй үндсэн
найман шийдлийн хүрээнд мэтгэлцсэн юм.
Тэмцээн 64 багаас хасагдах
зарчмаар явагдаж, шилдэг дөрөв эцсийн шалгаруулалтад үлдсэн юм.
Тэргүүн
байрт “Митос”, дэд байрт “Демократ”, гуравдугаар байрт “Сүүн зам” баг тус тус
шалгарав. Шилдэг илтгэгчээр “Их гурвал” багийн
гишүүн М.Билгүүн тодорсон гэж УИХ-ын
Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.