Ижил нэртэй 360 хос байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ![](/files/67ad9c1b07d3a.jpeg)
Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Манай улсын хэмжээнд энэ оны хоёрдугаар сарын 13-ны байдлаар ижил нэртэй хос 360 байна.
Нэг өдөр төрсөн /ижил он, сар, өдөр/ хос 287, хоёрдугаар сарын 14-нд төрсөн 10,057 хүн байгааг Үндэсний статистикийн хороо мэдээлжээ.
Хүн ам, өрхийн мэдээллийн санд Гэгээнхайр нэртэй 2, Валентин нэртэй 3, Хайрынбурхан нэртэй нэг хүн байна.