СЭЛЭНГЭ: Сурагч О.Баярцогт улсын рекордыг шинэчлэн тогтоожээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны хоёрдугаар
сарын 20 /МОНЦАМЭ/.
Нийслэл хотноо энэ сарын
19-20-ны өдрүүдэд зохион байгуулсан Классик пауэрлифтингийн улсын аварга шалгаруулах тэмцээнд Сэлэнгэ аймгийн "Тэс"
бялдаржуулах төвийн тамирчид амжилттай оролцож, багийн дүнгээр дэд байрт шалгарчээ.
Тэмцээний эрэгтэй өсвөр насны 74 кг жинд Сүхбаатар сумын ЕБ-ийн 4-р сургуулийн сурагч О.Баярцогт
штангтай суултаар алтан медаль хүртэж, улсын рекордыг шинэчлэн тогтоосон байна.
Мөн тэрбээр хэвтээ
шаталтаар мөнгө,
газраас таталтаар хүрэл медаль тус
тус хүртэж, нийлбэр
дүнгээрээ алтан
медалийн эзэн болжээ.
Тэмцээний
эрэгтэй өсвөр насны 59 кг жинд Сүхбаатар сумын 4-р сургуулийн сурагч
Б.Цолмонбаяр газраас таталтаар хүрэл, нийлбэр дүнгээр хүрэл медаль хүртжээ.
Эмэгтэй
өсвөр насны ангиллын 52 кг жинд Сүхбаатар сумын ЕБ-ын 4-р сургуулийн сурагч Н.Наранзул
штангтай суулт төрөлд алт, хэвтээ
шаталт төрөлд хүрэл медаль,
нийлбэр дүнгээр хүрэл медаль
хүртэн спортын
дэд мастерын болзол хангажээ.
Мөн ангиллын 57 кг
жинд Сүхбаатар сумын Спорт
сургуулийн сурагч Д.Намуунаа штангтай суултаар мөнгө, хэвтээ шаталтаар мөнгө, газраас таталтаар алтан медаль, нийлбэр
дүнгээрээ хүрэл медаль хүртсэн байна.
+63 кг
жинд Сүхбаатар сумын ЕБ-ын 3-р сургуулийн сурагч М.Билгүүнзаяа штангтай суултаар хүрэл, газраас таталтаар мөнгөн медаль, нийлбэр
дүнгээрээ мөнгөн медаль
хүртсэн амжилтаар багийн дүнгээр дэд байрын эзэд болжээ.