СЭЛЭНГЭ: Ихэнх сумын нутгаар цас орж шуурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-03-07 16:46:48

Сүхбаатар, 2025 оны гуравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Өнөөдрийн 20.00 цагаас маргаашийн 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр хүрнэ. Агаарын температур шөнөдөө -11-16 градус хүйтэн, өдөртөө +1+6  градус дулаан байна.

 

Сүхбаатар хот орчмоор солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Агаарын температур шөнөдөө -11-13 градус хүйтэн, өдөртөө +2+4 градус дулаан байна.

 

3 дугаар сарын 9-13-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 9, 11-нд ихэнх сумын нутгаар, 12-нд зарим сумын нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд хойноос секундэд 5-10 метр, 9,11-нд салхи зарим сумын нутгаар ширүүсч секундэд 9-14 метр хүрч цасан шуурга шуурна.

 

Агаарын температур Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав хөндийгөөр шөнөдөө -16-21 градус, өдөртөө -2-7 градус, бусад сумын нутгаар шөнөдөө -10-15 градус,  өдөртөө +3 градус дулаанаас -2 градус хүйтэн байна. 11-нээс ихэнх сумын нутгаар хүйтэрнэ.

Related news