СЭЛЭНГЭ: Шагайн харвааны тэмцээнд онцгойнхон тэргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-03-08 12:26:52

Сүхбаатар, 2025 оны гуравдугаар сарын  8 /МОНЦАМЭ/. Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дундах шагайн харвааны тэмцээнд дэд хурандаа Э.Мөнхбаатар ахлагчтай аймгийн Онцгой байдлын газрын баг тэргүүллээ.


ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний соёлын өвд бүртгэгдсэн Монголын үндэсний уламжлалт спорт тоглоом шагайн харвааг өргөн дэлгэр хөгжүүлэх, шагайн харвааны уламжлалт ёс жаягийг төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудад түгээн дэлгэрүүлэх, харваачдын ур чадварыг дээшлүүлэх зорилго дор энэ удаагийн тэмцээн боллоо.

 

Тэмцээнд ХЦ-ийн 0101 дүгээр анги, ХЦ-ийн 0243 дугаар анги, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын таван багийн 40 харваачид цэц мэргэнээ сорин оролцлоо.

 

Тэмцээний удаах байруудад ахмад Б.Булгантамир ахлагчтай Цагдаагийн газрын баг, хошууч Э.Мягмарсүрэн ахлагчтай Хилийн цэргийн 0243 дугаар ангийн багууд тус тус шалгарлаа.

 

Related news