СЭЛЭНГЭ: Цахим ур чадвартай иргэдийг нэмэгдүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны гуравдугаар
сарын 12 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ерөнхий боловсролын
сургуулиудын ахлах ангийн сурагчдын мэдээлэл технологийн ур чадварыг дээшлүүлж,
цахим ур чадвартай иргэдийг нэмэгдүүлэх зорилгоор Хурдан клубийг байгууллаа.
Клубийн
гишүүд сурагчид цаашид еерсдийн санаачилгаар төрөл бүрийн цахим нөлөөллийн
аяныг өрнүүлэх төдийгүй цахимжилтыг түгээх цахим элч болон ажиллах юм.
“Алсын
хараа-2050”, Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан “Цахим үндэстэн” болох үйл ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд энэхүү ажлыг зохион байгуулж байна.
Нийгэм,
эдийн засгийн бүхий л салбарт мэдээллийн технологийн мэдлэгтэй, инновац хийх
чадвартай бүтээлч иргэдтэй болох, бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх
ажлыг ийнхүү улс орон даяар үе шаттай зохион байгуулж байгаа юм.