СҮХБААТАР: Аймгийн төвийг бүрэн камержуулах ажил 2026 онд дуусна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2025 оны гуравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Баруун-Урт сум төв найман багтай. Энэ онд 3, 4, 6 дугаар багийг камержуулахад 1,5 тэрбум төгрөг төсөвлөжээ. Үлдсэн багуудыг ирэх онд камержуулна. Ингэснээр аймгийн төв бүрэн камержиж, ногоон бүс болно.
Иргэдийн амьдрах аюулгүй орчныг бүрдүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, үйлдвэгдсэн хэргийг түргэн шуурхай илрүүлэх зорилгоор Сүхбаатар аймаг Ногоон бүс болохоо зарлаж, 2023 оноос ажлаа эхлүүлсэн. Энэ хүрээнд 2024
онд есдүгээр багийг бүрэн камержуулсан бол хоёрдугаар багт камер суурилуулах ажил үргэлжилж байна.
Мөн камерын хяналтын нэгдсэн төвийг байгуулж, сумын ЗДТГ-ын харьяалалд шилжүүлж, үйл ажиллагааг нь жигдрүүлсэн. Өөрөөр хэлбэл бүх баг болон ААНБ-уудын камерыг нэгдсэн системээр хянах юм.
2025 оны нэгдүгээр улирлын байдлаар аймгийн хэмжээнд орон байрны хулгай 34 бүртгэгдсэний 22
нь Баруун-Урт суманд гарчээ. Өөрөөр хэлбэл хулгайн гэмт хэрэг
урьд жилүүдээс нэмэгдсэн байна. Камержуулснаар энэ төрлийн болоод бусад гэмт хэрэг үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх, гарсан хэргийг түргэн шуурхай илрүүлж иргэдийн хохирлыг барагдуулах зэрэг олон талын ач
холбогдолтой. Тиймээс энэ ажилд онцгой анхаарч, шаардлагатай төсөв хөрөнгийг нь шууд хуваарилж байгаа
гэж сумын ИТХ-ын дарга Г.Идэрмөнх ярилаа.