СҮХБААТАР: Нийт нутгаар цас орж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2025 оны гуравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Өдрийн 13:00 цагийн орчимд нутгийн баруун талаас орж эхэлсэн цас нийт нутгийг хамраад байна. Цаг агаарын энэ үзэгдэл өнөө шөнө үргэлжилнэ. Энэ үеэр салхины хүч 5-10 м/с хүрч, цасан шуурга шуурна гэж аймгийн УЦУОШТ-ийн инженер Ц.Батхүү мэдээллээ.
Гуравдугаар сарын 25-ны өглөө цасан шуурга Эрдэнэцагаан, Дарьганга сумаар дайрч, өдөр түр зуур зогсоно. 25-26-нд шилжих шөнө дахин цасаар шуурч салхины хүч 7-12 м/с, зарим үед 14-18 м/с хүрч ширүүсэж, агаарын температур 10-15 градус хүрч хүйтэрнэ.
Цас их хэмжээгээр орж, хурдан хайлж улмаар хөлдөх, мөстөх эрсдэл их байна. Тиймээс малчид малаа ойрын
бэлчээрт хариулах, иргэд тээвэрчид хол замд гарахгүй байх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.