СҮХБААТАР: Авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2025 оны гуравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Цаг агаарын аюулт үзэгдэл болохтой холбоотойгоор аймгийн төв болон сум, суурин газраас гарах авто замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлалаа.
Аймгийн засаг
даргын захирамжаар гуравдугаар сарын 25-ны 20.00 цагаас 26-ны 12.00 цаг хүртэл хязгаарлав.
Цаг уурын байгууллагаас өгч буй мэдээгээр өнөө шөнө ихэнх нутгаар, маргааш өдөр нийт нутгаар цас орж, салхи секундэд 9-14 метр, түр зуур 16-18 м/с хүрч ширүүсэж цасан шуурга шуурч хүйтрэх тул болзошгүй аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа.
Харин гуравдугаар сарын 27-ноос цас орохгүй, салхи ихэнх хугацаанд 6-11 м/с хүрч, агаарын температур
-5-10 градус байна гэв.