СҮХБААТАР: Команд штабын сургуулиар 87,7 хувьтай үнэлэгдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2025 оны гуравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд, Сүхбаатар аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд ОБЕГ-аас Сүхбаатар аймагт зохион байуулсан команд штабын сургуулиар 87,7 хувьтай үнэлэгдлээ.
Мөн
аймгийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөг дахин боловсруулж, шинэчлэхийг үүрэг болголоо.
Команд штабын сургуулийг гурван өдөрт дөрвөн үе шаттай зохион байгуулсан юм. Харин дүгнэхдээ гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн бэлтгэл, зохион байгуулалт, мэргэжлийн анги, албадын удирдах бүрэлдэхүүний идэвх оролцоо, бэлэн байдлын үзлэг, штабын дадлага, үзүүлэх сургууль зэрэг зургаан үзүүлэлтийг харьцуулан үнэлгээг
гаргажээ.
Зөв зохион байгуулалттай, ид хөгжин цэцэглэж буй аймгийн гамшгийн төлөвлөгөө ч цаг үетэйгээ уялдсан, орон нутгийнхаа онцлогт тохирсон байх ёстой. Гэвч аймгаас
гадна сумд, албан байгууллагуудын гамшгаас хамгаалах төлөвлөгөө хоорондоо ямар ч уялдаа холбоо алга. Үүнийг даруй засаж залруулах шаардлагатай. Харин энэ удаагийн команд
штабын сургуулийг зохион байгуулах бэлтгэлийг маш сайн хангасан, удирдлагууд болоод
албадын дарга нарын идэвх оролцоо сайн байсанд талархаж байна. Гагцхүү яаралтай цуглар дохиогоор түргэн авч, бэлэн байдлаа хангаж ирэх шуурхай байдал, хувь хүний үүргэвчний бэлэн байдал хангалтгүй, хувийн зохион байгуулалт
муу байлаа. Энэ бол цэвэр хувь хүнтэй холбоотой. Тиймээс цаашид ийм алдаа гаргаж
болохгүй. Бидний зүгээс өгч буй чиглэл, зөвлөмжийг хэрэгжүүлж алдаагаа
заруулна гэдэгт итгэлтэй байна гэж команд штабын сургуулийн дарга ОБЕГ-ын Гамшгаас хамгаалах сургалтын газрын дарга, хурандаа Х.Сүхбаатар хэллээ.
Дүнгийн хурлын үеэр команд штабын сургуулийг зохион байгуулахад дэмжиж, хамтран ажилласан, онцгой байдлын байгууллагын үйл ажиллагааг тогтмол дэмждэг удирдлага, албан хаагчдыг ОБЕГ-ын тушаалаар шагнаж урамшууллаа.