СЭЛЭНГЭ: Баянгол, Мандал, Ерөө сумын нутгаар цасаар шуурч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны
дөрөвдүгээр сарын 11
/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Баянгол, Мандал, Ерөө сумын нутгаар цасан
шуурга шуурч байна.
Өнөөдрийн 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн
нутгаар үүлшинэ. Зарим сумын
нутгаар цас орж,
цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр. Агаарын өдөртөө
-2+3 градус дулаан байна.
Сүхбаатар хот орчмоор үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун
хойноос секундэд 8-13 метр. Агаарын температур өдөртөө 0+2 градус дулаан байна.