СЭЛЭНГЭ: "Хурдан" клубийн сурагчид Мэдээллийн технологийн үндэсний парктай танилцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-04-13 16:22:11

Сүхбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн "Хурдан" клуб нь 160 ахмад настан, 80 ахлах ангийн сурагчдыг эгнээндээ нэгтгэжээ.

 

Тус клубийнхан төрийн цахим үйлчилгээ, мэдээллийн технологийн салбарын талаар сургалт, үйл ажиллагааг тогтмол зохион байгуулдаг байна.

 

Сэлэнгэ аймгийн Засаг даргын дэргэдэх өсвөрийн "Хурдан" клубийн сурагчид хамтын үйл ажиллагааны  хүрээнд Мэдээллийн технологийн үндэсний парк /МТҮП/-ийн үйл ажиллагаатай танилцаад иржээ.

 

МТҮП-ийн Инновац, судалгаа хөгжлийн хэлтсийн дарга П.Наранцэцэг болон Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийн хөгжлийг дэмжих хэлтсийн дарга Л.Ангараг нар хүүхдүүдийг хүлээн авч, байгууллагын танилцуулга, инкубаторын хөтөлбөр, шалгалт, сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэсэн байна.

 

Мөн клубийн хүүхдүүд МТҮП-ийн инкубаторын хөтөлбөрт хамрагдаж буй стартап компаниудын үйл ажиллагаатай танилцаж, стартап эхлүүлэх санаа, шийдэл, хэрэгжүүлж буй төсөл, цаашдын төлөвлөгөө зэрэгтэй танилцжээ.

Related news