СЭЛЭНГЭ: Төвийн бүсийн зөвлөгөөнд 150 төрийн албан хаагч оролцож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар,
2025 оны дөрөвдүгээр сарын 14
/МОНЦАМЭ/. "Бүсчилсэн хөгжил-төрийн албаны манлайлал” Төвийн
бүсийн төрийн албан хаагчдын зөвлөгөөн Дархан-Уул аймагт өнөөдөр эхэллээ.
Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн
30 жилийн ойн хүрээнд Төрийн албаны зөвлөл, Ёс зүйн хороо, Төрийн албаны
зөвлөлийн Салбар зөвлөлөөс Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын
хороо, Ёс зүй, дэгийн байнгын хороо, Төвийн бүсийн зөвлөл, Дархан-Уул, Сэлэнгэ,
Төв аймгийн ЗДТГ хамтран тус зөвлөгөөнийг зохион байгуулж байна.
Зөвлөгөөнд төвийн бүсийн 450 төрийн
албан хаагчийн төлөөлөл оролцож байгаа бөгөөд Сэлэнгэ аймгаас 150 төрийн албан
хаагч хамрагдаж байгаа.
Дээрх үйл ажиллагаа 4 байршилд
дараах чиглэлээр болж байна.
-“Төрийн албаны хууль тогтоомжийн
хэрэглээ” хэлэлцүүлэг
-“Хөдөлмөрийн тухай хууль
тогтоомжийн хэрэглээ” хэлэлцүүлэг
-“Төрийн албан хаагчийн ёсзүйн хууль
тогтоомжийн хэрэглээ” хэлэлцүүлэг
-“Төрийн албан хаагч эмэгтэйчүүдийн
карьер хөгжлийг дэмжих, төрийн албан дахь удирдах түвшний жендер” сургалт
болно.
Энэхүү зөвлөгөөн 2 өдрийн турш
үргэлжилнэ.