ОРХОН: Анги дүүргэлт, багшийн ачаалал зэрэг асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүслээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-04-21 09:57:23

Баян-Өндөр, 2025 оны дөрөвдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны гишүүд өчигдөр Орхон аймагт ажиллалаа.


УИХ-ын БСШУС-ын Байнгын хорооны дарга Ч.Ундрам, Боловсролын сайд П.Наранбаяр болон УИХ-ын гишүүн Д.Рэгдэл, Б.Хэрлэн, Г.Хосбаяр, О.Саранчулуун, Ж.Галбадрах нар Орхон аймагт ажиллаж, боловсролын салбарын багш, ажилтнуудтай уулзлаа.


Монгол Улсын Засгийн газрын газраас 2026 оныг Боловсролын салбарыг дэмжих жил болгож зарласантай холбогдуулан багш, ажилтнууд дараах асуудлыг хөндөж, асуулт асууж, хариулт авлаа.


Тухайлбал: сургалтын орчин нөхцөлийг сайжруулж, стандарт, орчин үеийн шаардлагад нийцүүлэх, ээлжийн багш, уртасгасан цагийн бүлэг, багшийн цагийн хөлс, цалин хангамж уртасгасан цагийн бүлгийн санхүүжилт, хоолны мөнгө, ачаалал, 3 ээлжийн асуудал, анги дүүргэлтийн асуудал ,удирдах ажилтны нийгмийн баталгаа зэрэг асуудлыг салбар яамны хүмүүст шийдвэрлэж өгөхийг хүслээ.


Мөн УИХ-ын БСШУС-ын Байнгын хорооны дарга Ч.Ундрам "Боловсрол, шинжлэх ухааны салбарын шинэчлэл" сэдвээр илтгэл тавьж, Боловсролын сайд П.Наранбаяр мэдээлэл өглөө.



Related news