СЭЛЭНГЭ: Хаврын мод тарих бэлтгэл, нөлөөллийн аяныг эхлүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны
дөрөвдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Хаврын мод тарих бэлтгэл ажлын
идэвхжүүлэлт, нөлөөллийн аяныг Сэлэнгэ аймгаас эхлүүллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод”
үндэсний хөдөлгөөний хүрээнд “Хоггүй Монгол" аяныг орон даяар өрнүүлж байна.
Энэхүү нөлөөллийн ажлын гарааг өнөөдөр Сэлэнгэ аймагт
эхлүүлээд байна.
Дээрх үйл ажиллагаанд аймгийн ЗДТГ, “Тэнгэр тайлал”
НҮТББ, Сүхбаатар сумын ерөнхий боловсролын Спортын бүрэн дунд сургууль хамтран оролцож, Шаамар сумын “Ээж мод”-ны орчны хог
хаягдлыг цэвэрлэжээ.
Related news

Auditor General of Mongolia Meets Leaders of Project to Strengthen Performance Audit Capacity
3 days

President of Mongolia Attends Commemorative Session of UN General Assembly’s 80th Anniversary
5 days